Ням, 11 сар 22, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Кристиан Роналдо телевизийн салбарт хөл тавилаа

Португалын алдарт хөлбөмбөгчин Кристиан Роналдо анхны телевизийн цувралаа бүтээж эхэлснээ зарлалаа. Тэрээр Их Британийн найруулагч, продюсер Мэттью Вонтой хамтран “Day 1s” нэртэй драмын цуврал бүтээж байна.

41 настай Роналдо 11 дүгээр сарын 12-нд олон нийтийн сүлжээгээрээ цувралын үйлдвэрлэл эхэлснийг мэдэгдэж, зураг авалтын үеийн гэрэл зургуудыг нийтэлжээ.

“Day 1s” цуврал нь Их Британийн хөлбөмбөгийн ертөнцийн хөшигний ард өрнөдөг үйл явдлыг харуулах юм. Тодруулбал, мэргэжлийн тоглогчдын агентуудын бизнес, гэрээ хэлцэл, ашиг сонирхлын зөрчил, өрсөлдөөнийг өгүүлэх аж.

Цувралын гол дүр болох хөлбөмбөгийн агент Стэнли Далтоны дүрийг “Homeland”, “Billions” цувралаар танигдсан Британийн жүжигчин Дэмиан Льюис бүтээнэ. Мөн Францын алдарт хөлбөмбөгчин Тьерри Анри, Британийн рэппер Дэйв нар оролцохоор төлөвлөжээ.

Роналдо цувралын гүйцэтгэх продюсерээр ажиллахын зэрэгцээ зарим ангид өөрийн дүрээр тоглох юм. Тэрээр 2025 онд Мэттью Вонтой хамтран UR•Marv Studios продакшны компанийг байгуулсан бөгөөд “Day 1s” нь тус компанийн телевизийн томоохон төслүүдийн нэг болж байна.

Кристиан Роналдо саяхан Португалын шигшээ багаас зодог тайлснаа зарласан ч Саудын Арабын “Аль-Наср” клубт үргэлжлүүлэн тоглож байгаа юм.

Цувралын нээлтийн өдөр болон аль телевиз, стриминг платформоор гарах нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: Euronews, AS, ECO, 2026.11.12.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ