Угаарийн хийн хордлогод өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тохиолдлын өдөр тутмын мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв-өөс танилцуулдаг. Тэгвэл өчигдрийн байдлаар /2025.09.24/-нд угаарын хийн хордлогын улмаас 38 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас 2 иргэн амь насаа алдсан байна.
Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт нийт 15 өрхийн 38 иргэн угаарын хийн хордлогод өртөж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаар НЭМҮТ мэдээлэв.
