Нүүр хуудас Бусад ЦЕГ: 2 настай хүүг эрэн хайх ажиллагаа зогсоогүй

ЦЕГ: 2 настай хүүг эрэн хайх ажиллагаа зогсоогүй

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон 2 настай хүүг 9 дэх өдрөө эрэн хайж байна. Хүүг эрэн хайх ажиллагааг зогсоох хүсэлтийг ар гэрийнхэн нь бичгээр цагдаагийн байгууллагад гаргасан. Ямар шалтгааны улмаах хүүгээ хайх ажиллагааг зогсоохыг хүссэнийг цагдаагийн байгууллагаас нууцалж байна. Гэвч 72 цагийн хугацаанд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх бөгөөд хүч нэмэн ажилллаж байсан зарим хүмүүсийг уулнаас буулгажээ.

Тус ажиллагаанд Хөвсгөл аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид болон үнэрлэх, эрэн хайх чиглэлээр бэлтгэгдсэн ноход, төлөөлөгчдийн хамт нэмэлтээр үүрэг гүйцэтгэн, холбогдох байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version