Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”-ийг дэлхийн өнцөг булан бүрд “ГАР УГААХ НЬ БААТАРЛАГ ҮЙЛДЭЛ” уриан дор тэмдэглэн, ач холбогдлыг олон нийтэд таниулах аян өрнөж байна.
Гараа саван, цэвэр усаар угаах нь дэлхийн өнцөг булан бүрт сая сая хүүхдийн амийг авч одсон суулгалт өвчин, уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хямд аргуудын нэг юм.
