Нийслэлээс 2025 онд ногоон байгууламж хариуцсан ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.5 сая төгрөг болгож нэмэгдүүллээ. Нийслэлийн 9 дүүрэгт нийт 157 га талбайд ногоон байгууламжийн арчилгааны 27 байгууллага 320 ажилчинтай ажилладаг. Ногоон байгууламжийн арчилгаа хариусан ажилчид 1.7-1.9 сая төгрөгийн цалин авдаг байсныг нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нэмэгдүүлж 3.5 сая төгрөг хүргэсэн. Мөн ногоон байгууламжийн 1 га талбайн арчилгааны үнэлгээ 100 орчим сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн юм.
Түүнчлэн Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ буюу орон сууцад амьдардаг айл өрх ААНБ-ыг ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээг үзүүлдэг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 1935 инженер, техникийн ажилчдын цалинг дунджаар 3.3 сая төгрөг хүргэж нэмэгдүүлсэн. 2024 оны байдлаар Орон сууц, нийтийн аж ахуй удирдах газрын инженер, техникийн ажилчид сард 2.3 сая төгрөгийн цалинтай, харин ээлжийн ажилчдын цалин нь сард ердөө 930 мянган төгрөг байсан юм.
Нийслэлийн ус, дулаан, ногоон байгууламж хариуцсан ажилчдын дундаж цалинг 3-3.5 сая төгрөгт хүргэснээр ажилчдын нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажлын байр бий болж, ажлын бүтээмж нэмэгдэх гээд олон давуу тал бий болж байна.
Эх сурвалж: Zuv.mn
