Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд 2025.10.09-ний өдөр 3 ихэр охин мэндэлсэн. 3 ихэр ээжийнхээ 3 дахь төрөлт бөгөөд ЭХЭМҮТ-ийн Дутуу тээлт судлалын тасгийн хамт олон 3 ихэр охинг хяналтандаа байлган эх, хүүхдийн биеийг тогтворжуулан тэнхрүүлж, өнөөдөр гэртээ харилаа.
