Нүүр хуудас Эрүүл мэнд Эрүүл мэндийн хөгжлийн төв улсын 621 эрүүл мэндийн төв, хувийн 2000 орчим...

Эрүүл мэндийн хөгжлийн төв улсын 621 эрүүл мэндийн төв, хувийн 2000 орчим байгууллагаас мэдээлэл авч статистикаа гаргадаг

“Эрүүл мэндийн статистикийн 7 хоног” арга хэмжээ боллоо.

НҮБ нь 2010 онд анх удаа Олон улсын статистикийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн ба үүнээс хойш таван жил тутамд нэг удаа тэмдэглэдэг уламжлалтай болжээ. Энэ удаад дөрөв дэх удаагийн арга хэмжээг 2025 оны 10 дугаар сарын 20-нд статистикийн ач холбогдлыг сурталчлах, чанартай нотолгоот мэдээллийн чухлыг онцлох зорилгоор тэмдэглэж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв статистик, их өгөгдөл, судалгааны албаны дарга Г.Дамба:

“Статистикийг чанартай болгох, өгөгдөл мэдээллийг хүн бүрд” уриан дор энэхүү өдрийг дөрөв дэх удаагаа тэмдэглэж байна. Бид энэ жилээс эхлэн “статистикийн 7 хоног” гэдэг үйл ажиллагааг анхдагчаар нэвтрүүлж байгаа. Эрүүл мэндийн хөгжлийн төв, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг цуглуулж, хадгалж, боловсруулан тайлагнадаг байгууллага. Улсын 621 эрүүл мэндийн төв, хувийн 2000 орчим байгууллагаас мэдээллээ авдаг. Энэ долоо хоногийн хүрээнд манай байгууллагаас мэдээлэл арга зүйгээр хангах, статистикч, их эмч, бүртгэл мэдээллийн ажилтнаа чадавхжуулах, мэдээллийн хамрах хүрээ болон чанарыг хангах дээр долоо хоногийн бүх өдрүүдэд үйл ажиллагаагаа төлөвлөсөн. Статистикийн талаар бүх мэдээллийг 1313.мн болон Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сайтаас авах боломжтой.

Хүнд ямар мэдээлэл хэрэгтэй тэр бүрийгээ манай байгууллагаас авах боломжтой. 2024 оныг авч үзвэл цар тахлын дараа өвчлөлийн динамик нэлээд өөрчлөгдсөн. Халдварт өвчний тохиолдлууд 2019 оныхтой төстэй байдал руу орж эхэлж байна. Халдварт өвчний тохиолдол буурч халдварт бус өвчний байдал нэмэгдсэн. 2025 онд манайх өвчний мэдээллүүдээ номон хэлбэрээр биш интерактив хэлбэрээр болгохоор шинээр эмхэтгэл гаргасан. Интерактив гэдэг нь тухайн хүн өөрөө тоог бодсон бүх өгөгдөл мэдээллийг тайлан хүснэгтээр авна. Түүгээрээ график байгуулах, нас хүйсээр нь ангилах зэрэг мэдээллээ чөлөөтэй удирдах боломжтой болж байгаа юм. Үүгээрээ мэдээллийн дүрс, чанар мөн сайжирч байна.

Хувийн эмнэлгүүд магадлан итгэмжлэл авч байгаа хүрээндээ заавал манайд мэдээллээ өгөх албан үүрэгтэй байдаг. Жилээс жилд эрүүл мэндийн статистик ойролцоогоор 5 жилээр төлөвлөгддөг. Бидний хамгийн их ашигладаг олон улсын өвчний ангилал 10 дугаар ангилал байсан бол 11 болж дэвшсэн. Эрүүл мэндийн статистик нь 700 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа байдаг. 200 орчим хүн 1 албанд 500 хүн нь хавсардаг. Эдгээр хүмүүсийг чадавхжуулах, мэргэшүүлэх, анхдагч мэдээ оруулалт чанарын өндөр түвшинд байх дээр анхаарч байна. Мөн бодсон өгөгдөл мэдээллээ судлаачдад болон эрүүл мэндийн байгууллагад нээлттэй ашиглах боломжийг бүрдүүлж байна” гэв.

Статистик мэдээлэл нь

  • Нийгэм, эдийн засгийн одоогийн байгаа нөхцөл байдал, гарсан өөрчлөлтийг дүгнэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох
  • Төр засгийн бодлого, шийдвэрийг гаргах, хэрэгжүүлэх, дүгнэх
  • Улс орны хэмжээнд үйлдвэрлэсэн, шинээр бий болгосон, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээг тооцон гаргах
  • Улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийн төлөв байдлыг дэлхийн түвшинтэй харьцуулах зэрэг чухал ач холбогдолтой.

 

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version