Нүүр хуудас Нийгэм Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхсэний улмаас 30 гаруй насны залуу...

Согтуу хүмүүс маргалдаж, нэгийгээ зам руу түлхсэний улмаас 30 гаруй насны залуу машинд дайруулж амиа алджээ

Өчигдөр буюу 2025.10.20-ны өдөр СХД, Гурвалжингийн гүүрний баруун талд ачааны машинд хүн дайруулж нас барсан хэрэг гарчээ.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хэрэг гарах үед нар жаргаагүй, ойролцоох худалдаа үйлчилгээний газрууд үйл ажиллагаагаа явуулж байсан тул тухайн ослыг олон хүн харсан гэх мэдээлэл байна.
Хэрэг болсон газарт 2 согтуу хүн муудалцаж, улмаар нэгийгээ зам руу түлхсэн. Яах ийхийн зуургүй болж өнгөрсөн учраас цаанаас ирж байсан ачааны машины жолооч зогсох боломжгүй. Ингээд харамсалтайгаар 30 гаруй насны залуу ачааны машинд дайрагдаж амиа алджээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version