
Тэрбээр “Би Атар талхны патентыг 20 жил эзэмшээд, 2017 онд хугацаа нь дууссан. Патентыг нь эзэмшдэг болохоор хүмүүс зохиосон гэж ярьдаг байх. Гэхдээ тухайн үед зөвхөн би биш маш олон хүний хөдөлмөр шингэж байж Атар талхыг гарган авсан юм. Санаа гаргасан болохоор зохиогчийн эрхийг нь надад өгсөн байх.
“Талхны дарга” А.Бямбасүрэн: “Атар талхаа бүтэн жил нойр хоолгүй, ар гэрээ мартан, үйлдвэр дээрээ хонон өнжин байж гарган авсан.
Талх чихэр үйлдвэр 1983 онд Оросоос тоног төхөөрөмж оруулж ирж суурилуулаад, тэр төхөөрөмжинд зориулсан талх хий гэжээ.
А Бямбасүрэн Воронеж хотод суралцаад, 1983 онд дөнгөж сургууль төгсөж ирсэн, тухайн үед 23 настай байжээ. Тэрбээр Тоног төхөөрөмжөө судалж, Монголд ямар талх байгааг харж байгаад тэр дундаас гарсан санаа юм.
“Атар талхыг 4-5 цаг исгэсэн хөрөнгөөр зуурч хийдэг учраас зүсэхэд үйрдэггүй, идэнгэтэй талх болсон. Хэрэглэж байсан түүхий эд нь дандаа эко байлаа. Тоног төхөөрөмж нь шинэчлэгдсэн л болохоос одоо ч чанар нь өөрчлөгдөөгүй” гэж тэр дурсжээ.
А.Бямбасүрэн “Би хүүхдүүдийнхээ эцэг эхийн хуралд очих биш. Их сайн ханьтай тулдаа ажлаа амжуулдаг байсан. Бага охин маань сургуульд ороод ээж нь үзэгдэхгүй байсан чинь багш нь “Миний охин битгий эмзэглээрэй. Чамд ээж байдаг уу?” гэж асуусан гэсэн. Охин маань “Байгаа, ээж талхны дарга” гэж хариулсан байгаа юм гэж дурсаж байв.
Атар талх бол тасралтгүй 40 өөд жил хэрэглэгдэж буй өтгөн хөрөнгөний аргаар гаргаж авсан ганц талх.Түүний бүтээсэн жороор “Атар” талх үйлдвэрлэдэг. Гавьяагүй гавъяатай түүнийг гавьяатад хүргэчих юмсан гэсэн уриалга үe үe гардаг.