Сүүлийн жилүүдэд залуучуудын дунд стресс, сэтгэл гутрал, ганцаардал нэмэгдэж буйг судалгаанууд харуулж байна. Сургалтын ачаалал, ажилгүйдэл, нийгмийн дарамт, сошиал орчны нөлөө үүнд голлон нөлөөлж байна.
Сэтгэлзүйчдийн зүгээс асуудлыг үл тоомсорлох нь урт хугацаандаа ноцтой үр дагаварт хүргэж болзошгүйг анхааруулж, зөвлөгөө авах соёлыг хэвшүүлэх шаардлагатайг онцолжээ.
Одоогоор төр, хувийн хэвшлийн зарим байгууллага үнэгүй зөвлөгөө, ажиллуулж эхэлсэн ч хүртээмж хангалтгүй хэвээр байна.
