Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт мэдээлэл өгөх цахим хуралд тус аймгаас оролцлоо.
Хуралд 21 аймаг, нийслэл, 300 гаруй сум, дүүргийн удирдлагууд оролцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн байдал, 2025 онд хүрсэн амжилт болон 2026 онд Засгийн газраас баримталж ажиллах бодлого, зорилт, тэргүүлэх чиглэлүүдийн талаар товч мэдээлэл өглөө.
Энэ үеэр эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэж, иргэдийн орлогыг хамгаалах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог оновчтой байлгах, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын идэвх оролцоо чухлыг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлон хэллээ.
