Нүүр хуудас Эрүүл мэнд Улаанбаатар хотод амьдарч байгаа багачуудын олонх нь хөдөлгөөний дутагдалтай

Улаанбаатар хотод амьдарч байгаа багачуудын олонх нь хөдөлгөөний дутагдалтай

Монгол хүүхдүүд, ялангуяа Улаанбаатар хотод амьдарч байгаа багачуудын олонх нь хөдөлгөөний дутагдалтай. Хүүхдүүдийн 11.2 хувь идэвхтэй хөдөлгөөн огт хийдэггүй, 92.4 хувь нь нэг цаг болон түүнээс дээш хугацаагаар хөдөлгөөнгүй суудаг.

Амин дэмийн дутагдал

“Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгаагаар тогтоожээ. Судалгаанд өгүүлснээр, Манай улсын 6-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь зохистой байдлаар хооллож чаддаггүй аж. Мөн хоёр хүүхэд тутмын нэг нь насандаа тохирсон давтамжаар, зохих нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэдэггүй бол 31.8 хувь нь жимс, хүнсний ногоо огт иддэггүй аж. Бага насны хүүхдийн нэмэгдэл хооллолтын дадлын үзүүлэлтүүд таван жилийн өмнөхөөс сайжраагүй төдийгүй, их тосонд шарсан эрүүл бус хүнсний хэрэглээ 43 хувьтай болжээ. Хамгийн анхаарууштай нь, гурван хүүхэд тутмын нэг нь чихэрлэг ундаа тогтмол хэрэглэдэг.

Далд өлсгөлөн ба таргалалт

Тав хүртэлх насны хүүхдийн дундах илүүдэл жингийн тархалтаар манайх олон улсын дундаж түвшин давсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, энэ насныхны 18 хувь нь таргалалттай. Мөн тав хүртэлх насны хүүхдийн илүүдэл жингийн тархалт 2004 оноос хойш 3.3 дахин нэмэгджээ. 1-12 дугаар ангийн суралцагчдын тухайд, 30 орчим хувь нь илүүдэл жинтэй. “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний VI судалгаанд өгүүлснээр, хүүхдүүдийн 11.2 хувь идэвхтэй хөдөлгөөн огт хийдэггүй, 92.4 хувь нь нэг цаг болон түүнээс дээш хугацаагаар хөдөлгөөнгүй суудаг аж

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version