Нүүр хуудас Бусад Энэ жилийн ургацаар улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ бүрэн хангах төлөвтэй байна

Энэ жилийн ургацаар улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ бүрэн хангах төлөвтэй байна

Монгол Улс 2026 онд нийт 1.1 сая гаруй тонн ургац хураан авч, дотоодын улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээний 70 орчим хувийг хангах урьдчилсан тооцоо гарчээ.

Ургацын балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авах төлөвтэй байна. Түүнчлэн 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал хураахаар тооцжээ.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы ургац хураалт 70, төмснийх 90, хүнсний ногооных 70, тэжээлийн таримлынх 50, тосны ургамлынх 30 орчим хувьтай үргэлжилж байна.

Сэлэнгэ аймгийн тариаланчид Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэрээ энэ жилийн ургац 1988 оны түүхэн амжилтыг давах төлөвтэй байгааг онцолжээ.

Засгийн газраас энэ онд газар тариалан эрхэлдэг 880 иргэн, аж ахуйн нэгжид нийт 138 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна. Мөн 100 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Цаашид хүнсний улаанбуудай, дотоодод тариалж борлуулсан хүнсний ногоонд урамшуулал олгох, тариалангийн зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх, ган болон өвчин, хортонд тэсвэртэй сортын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version