“The Hunger Games” киноны гол дүрийн жүжигчид болох Женнифер Лоуренс, Жош Хатчерсон, Вуди Харрельсон, Элизабет Бэнкс нар 14 жилийн дараа дахин нэгэн улаан хивсний ёслолд хамтдаа оролцжээ.
Тэд 11 дүгээр сарын 16-нд Нью-Йорк хотод болсон “The Hunger Games: Sunrise on the Reaping” киноны нээлтэд хүрэлцэн ирсэн байна.
2012 онд анхны “The Hunger Games” кинонд хамтран тоглож байсан жүжигчид шинэ бүтээлд дүрүүдээ дахин бүтээжээ. Женнифер Лоуренс Катнисс Эвердин, Жош Хатчерсон Пита Мелларк, Вуди Харрельсон Хэймитч, Элизабет Бэнкс Эффигийн дүрд эргэн тоглосон байна.
Женнифер Лоуренс хуучин хамт олонтойгоо дахин ажилласан тухайгаа “Үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан” хэмээн ярьжээ. Түүний хэлснээр зураг авалтын багийн олон гишүүн өмнөх кинонууд дээр ажиллаж байсан хүмүүс байв.
Шинэ киноны үйл явдал анхны “The Hunger Games”-ээс 24 жилийн өмнө өрнөх бөгөөд залуу Хэймитчийн амьдрал, 2 дахин олон оролцогчтой болсон үхлийн тэмцээнийг өгүүлнэ.
Кино 2026 оны 11 дүгээр сарын 20-нд кинотеатруудад нээлтээ хийнэ.
Эх сурвалж: PEOPLE, 2026.11.16
