Нүүр хуудас Бусад Их сургуулийн нэг кредитийн үнэ өмнөх оноос өсжээ

Их сургуулийн нэг кредитийн үнэ өмнөх оноос өсжээ

Жилийн инфляц 2025 оны наймдугаар сарын байдлаар 8.8 хувиар өсөхөд, хүнс, орон сууц, боловсрол, зочид буудал, нийтийн хоолны бүлэг голлон өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллэсэн юм.

Жишээлбэл мах 14.3%, хүнсний ногоо 24.2% өссөнийг хамгийн өндөр өсөлт гэж үзэж байна. Мөн орон сууцны түрээсийн үнэ 37 хувиар өссөн нь хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой гэж байлаа. Цахилгааны тариф нэмэгдсэн нь одоог хүртэл инфляцад нөлөөлж байгаа бөгөөд боловсролын үйлчилгээний үнэ 12.8 хувиар өссөн нь их дээд сургууль болон хувийн сургуулиудын сургалтын төлбөрийн өсөлтөд нөлөөлж байгаа аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 1 кредитийн үнэ 20.000-40.000 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version