Нүүр хуудас Технологи Оюу толгой хиймэл оюун ашиглан тоног төхөөрөмжийн 12 сая ам.доллартай дүйцэх хэмжээний...

Оюу толгой хиймэл оюун ашиглан тоног төхөөрөмжийн 12 сая ам.доллартай дүйцэх хэмжээний эвдрэлээс сэргийлжээ

“Оюу толгой” ХХК салбартаа түүчээлэгчийн хувьд жил бүрийн Уул уурхайн 7 хоног арга хэмжээнд уурхайд хэрэгжүүлж байгаа шинэ шийдэл, сайн туршлагаа салбарынхантайгаа хуваалцдаг.

Энэ жилийн Уул уурхайн 7 хоног арга хэмжээний үеэр “Оюу толгой” компани хиймэл оюун ухааныг нэвтрүүлэн тоног төхөөрөмжийн эвдрэлээс хэрхэн урьдчилан сэргийлж байгаа талаараа танилцуулаа. Тус уурхайд 2023 оноос хойш хиймэл оюун ухааныг ашиглан тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг илрүүлэх Smart Plant технологийг хөгжүүлж байгаа аж. Smart Plant гэдэг нь засвар үйлчилгээний машин сургалтын технологи ашиглан хөгжүүлсэн шинэ систем ба уурхай үйлдвэрлэлд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн эвдрэлийг урьдчилан илрүүлж, гэнэтийн сул зогсолтоос сэргийлэхэд зориулагджээ.

“Ашиглаж эхэлсэн 2 жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн эвдрэлээс үүдэн гарах 12  сая ам.долларын өртөг бүхий үйлдвэрлэлийн гэнэтийн зогсолтоос сэргийлж чадсан” гэж Ерөнхий инженер Э.Анхбаяр онцлон ярив.

 

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version