Нүүр хуудас Бусад Хөшигийн хөндийн төмөр замын хучилтын ажил 44 хувьтай байна

Хөшигийн хөндийн төмөр замын хучилтын ажил 44 хувьтай байна

Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайран Хөшигийн хөндий хүрэх төмөр зам барих ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Ингэснээр нийслэл хотын төвд байрлах логистикийн төвүүдийг Хөшигийн хөндийн рүү нүүлгэхээр болоод байгаа юм. Өнөөдрийн байдлаар төмөр замын ухмал байгуулах ажил 98.7, далан байгуулах ажил 91.6, дам нуруут гүүр 76, дугуй хоолойн ажил 75.4, хучилтын ажил 44.8 хувьтай үргэлжилж байгаа гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Салбар төмөр зам баригдсанаар орон нутаг, аймгууд руу явах болон импортоор орж ирэх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нийслэл рүү оруулахгүйгээр “Хөшигийн хөндий” болон “Оргоч уул” терминалаас шууд хүлээн авах боломжтой болж, хот доторх том оврын ачааны автомашины хөдөлгөөний ачаалал 50 хүртэл хувиар буурах тооцоолол гарчээ.

Уг төмөр зам нь гуравдугаар зэрэглэлийн ангилалтай, нийт 102.5 км урт, 1.520 мм царигтай бөгөөд гурван өртөө, дөрвөн зөрлөг, 2.5 км урт гүүрэн байгууламжтайгаар төлөвлөгджээ. Төмөр замын бүтээн байгуулалтад дотоодын 110 орчим аж ахуйн нэгж, 2.500 гаруй мэргэжилтэн оролцож байгаа бөгөөд замын дэлгэмэл урт нь 151.2 км, голын даац нь 25 тонн, жилд дунджаар 3.5 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version