Нүүр хуудас Бусад Зэс фестивалийг аялал жуулчлалын эвент болгоно

Зэс фестивалийг аялал жуулчлалын эвент болгоно

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх эгнээнд авч үзэн 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд Орхон аймаг, Эрдэнэт хотын онцлогийг таниулах, бүс орон нутгийн онцлогт тулгуурласан эвентийг зохион байгуулж аялал жуулчлалыг дэмжих зорилгоор “Зэс фестиваль” үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 76.6 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын хөгжил, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын нэрийн хуудас болох арга хэмжээг Зэс фестиваль, гэж тодорхойлсон. Жилээс жилд Зэс фестивалийн хамрах хүрээ өргөжиж буйг зохион байгуулагчид онцолж байв. Энэ жилийн тухайд нас насныханд зориулсан тэмцээн уралдаан, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Хоёр өдрийн турш зохион байгуулах /20525.09.19,20/ Зэс фестивалиар орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сурталчлах, зэсээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний худалдаа, аймгийн Музей өөрийн сан хөмрөгтөө хадгалагдаж буй XIX-XX зууны эхэнд хамаарах зэс эдлэлээ иргэд олон нийтэд сонирхуулсан гэр үзэсгэлэн, байгальд ээлтэй цахилгаан машины үзэсгэлэн, хоол үйлдвэрлэгчдийн амтат хоол бүгд “Эрдэнэт” цэнгэлдэх хүрээлэнд төвлөрчээ.

Аймаг орон нутаг бүрд нутгийн брэнд бүтээгдэхүүн гэж бий. Орхон аймгийн орон нутгийн брэнд бүтээгдэхүүн зэс, зэсээр хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүн юм. Орон нутгийн бизнес эрхлэгчдээ олон нийтэд таниулах, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Зэс урлал” үзэсгэлэн худалдааг гаргадаг байна.

 

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version