Өнөөдрийн байдлаар Нийслэлд 373 цэгт миддлингийн түлшийг борлуулж байгаа ба “Сайн” карт болон “Хотула” аппликейшнийг ашиглан 7 хоногт 7 шуудайг авах боломжтой байна.
Энэ талаар Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газраас дараах мэдээллийг өглөө. “Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 373 цэг нь ажиллаж байна. “Хотула” апплизкейшнийг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхнийхээ QR кодоор түлшээ худалдан авч болно. Борлуулалтын цэгээр өдөрт 500 тонн буюу 200 шуудай сайжруулсан шахмал түлш худалдаалагдаж байна. 10 дугаар сарын 1-ний өдрөөс хагас коксон шахмал түлш худалдаалж эхэлнэ” гэв.
Мөн бороо орж байгаа үед галаа түлж яндангаа сугалан өрхөө бүтээх нь угаартах эрсдлийг нэмэгдүүлдэг тул эрсдэлтэй үйлдэл бүү хийгээрэй. Яндан, зуух пийшингээ хөөлж, угаар мэдрэгчээ ажиллуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй гэж зөвлөлөө.
