Угаарын хийн хордлого, нас баралт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ээс дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.
Энэ талаар НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Т.Хосцэцэг “Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлого, нас баралт огцом нэмэгдэж байна. Учир нь энэ өдрүүдэд хур тунадас орж байгаатай холбоотойгоор айл, өрхүүд яндангаа авч өрхөө бүтээх, яндангийн сойлтыг хаах, мөн нойтон түлш түлх зэрэг үйлдэл гаргадаг.
Цаг агаар тогтворгүй байгаа энэ өдрүүдэд угаартах эрсдэлээс сэргийлж дараах зөвлөмжийг хүргэе” гэв.
- Айл өрхүүд яндангаа авч өрхөө бүтээхгүй байх.
- Яндангийн сойлтыг хаахгүй байх.
- Угаар мэдрэгч төхөөрөмжийг хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, ажиллуулах.
- Бага насны хүүхдээр галлагаа хийлгэхгүй байх.
