Нүүр хуудас Бусад С.Галбадрах: Скүүтэр, мопед зэрэг тээврийн хэрэгсэл замын түгжрэлд эерэг нөлөө үзүүлсэн гэх...

С.Галбадрах: Скүүтэр, мопед зэрэг тээврийн хэрэгсэл замын түгжрэлд эерэг нөлөө үзүүлсэн гэх судалгаа гараагүй байна

Сүүлийн үед нийслэлийн иргэд мопед, мотоцикл, суррон, спүүтэр, унадаг дугуйгаар зорчих болсон нь түгжрэлийг сааруулах, ажлаа хөнгөвчлөх бодит үр дүнг бий болгож байгаа хэдий ч осолд орж гэмтэх, бусдыг гэмтээх, амь насаа алдах сөрөг тал ихтэй байгаа тул иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу цаашид авах арга хэмжээний талаар саналыг боловсруулах ажлын хэсгийн төлөөлөгч Т.Батцогт ахалж ажиллаж байгаа гэж 09.23-ны орой болсон НИТХ-ын ээлжит бус хуралдаанд танилцуулав.

Ажлын хэсэгт НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Замын хөгжлийн Газар, Нийтийн Тээврийн Бодлогын Газар, ЗХУТ, Jet sharing Mongolia, Tapa trip agency, Eco technology зэрэг бизнесийн байгууллагын төлөөлөл бүхий 15 хүн багтжээ.

Ажлын хэсэг нэг сарын хугацаанд хоёр удаа хуралдаж, оролцогч талуудын санал шүүмжлэлийг сонсож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн, 11 агуулгын хүрээнд санал авч, нэгтгэжээ. Саналд үндэслэж ажлын хэсгээс нийслэлийн нутаг дэвсгэрт унадаг дугуй, мопед, скүүтэр түрээсийн үйлчилгээ эрхлэх, хөдөлгөөнд оролцуулах журмын төсөл боловсруулан НИТХ-аар хэлэлцүүлэхийг НЗДТГ-т үүрэг болгон ажлын хэсгийн санал дүгнэлт болон журмын төслийг НИТХ-ын даргад 2025 оны долоодугаар сард хүргүүлсэн байна. Журмын төслийг одоогийн байдлаар эцэслэн боловсруулж өргөн мэдүүлээгүй байгаа тул дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг НЗДТГ-т үүрэг болгож байгааг төлөөлөгч Т.Батцогт хэллээ.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version