Нүүр хуудас Бусад Хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэхээр тохиролцлоо

Хөдөө аж ахуйн салбарт мэргэжилтэн бэлтгэхээр тохиролцлоо

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа.

Уузалтаар хоёр улсын хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол Улсаас хонь, ямаа, адуу, үхрийн мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох чиглэлд Мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн баримт бичгийг нэгтгэх, эрдэм шинжилгээ, мэргэжлийн боловсон хүчний хамтын ажиллагааг дэмжих, шинэ техник технологи нэвтрүүлэх боломжийн талаар ярилцав.

Мөн ХХААХҮЯ-ны мэдээлснээр хөнгөн үйлдвэрлэл, ноос, ноолуурын салбарт ноос, ноолуур болон бусад түүхий эдийн экспортыг нэмэх, ургамал, газар тариалангийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар талууд байр сууриа илэрхийлсэн байна.

Элчин сайд Башак Гэнч Юксэл Монгол, Туркийн уламжлалт найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг бүх салбарт өргөжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлж, хоёр орны ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь боломжийг ажил хэрэг болгоход нэгдсэн ойлголттой байгаагаа онцолж, ойрын хугацаанд тодорхой ажлууд хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Сэтгэгдэл байхгүй

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Exit mobile version