Цахим спортын “Counter strike 2” тоглоомын 1 дүгээр зэрэглэлийн “Thunderpick World Championship 2025” тэмцээн өнгөрсөн шөнө Мальт улсад зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Манай улсын “The Mongolz” баг хүрэл медалийн төлөө Туркийн “Aurora Gaming” багийн эсрэг тоглож, 2:1 онооны харьцаатай хожлоо.
Энэ жилийн тэмцээнд 3 дугаар байрт шалгарч 70.000 ам.долларын шагнал авч байна. Харин тус тэмцээний хамгийн өндөр үзүүлэлттэй тоглогчоор М.Азбаяр буюу Senzu тодорлоо.






