Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалд “Nippon Foundation” сан “Hero`s award” буюу “Баатруудын шагнал” олгожээ

Энэ шагналыг түүнд олгох болсон үндэслэлээ тус сан “Хакүхо аварга энэ жил өсвөрийн сүмо бөхийн “Хакүхо цом” тэмцээнээрээ дамжуулан, Дэлхийн хүүхэд багачуудад энх тайван, эв нэгдлийг Японы соёл, уламжлалын гайхамшигтай хамт танилцуулсан гавьяатай” гэж тодотгожээ.
15 дахь удаагийн “Хакүхо цом” тэмцээнд энэ жил 15 орны өсвөрийн 1100 тамирчин оролцжээ. Тэмцээний үеэр Хакүхо аварга Украин болон Японы газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгийн хүүхдүүдэд дэмжлэг, тусламж үзүүлсэн аж.
Сүмочдоос энэхүү шагналыг авсан анхны хүн нь Хакүхо болж байна. Түүнд “Баатруудын шагнал”-ын цом, өргөмжлөлийг Токио хотод 12 дугаар сард гардуулна.

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ