Монголын оюун ухаан, эрдэм чадварын төлөө тэмцэгчид 2025 онд World Memory Championships (Дэлхийн Ой Тогтоолтын Тэмцээн)-д дахин тив, дэлхийд гайхалтай амжилт үзүүлж, улс хоорондын багийн дүнгээр 1-р байранд шалгарчээ.
Энэ амжилт нь Монгол Улсын ой тогтоолтын спортыг дэлхийд тэргүүлэх түвшинд аваачиж буй тод жишээ болсон юм. Тэмцээн 2025 онд Вьетнам Улсын Хо Ши Мин хотод амжилттай зохион байгуулагдсан бөгөөд олон улсын шилдэг тамирчид 10 төрлийн оюун ухааны шалгуурыг давж өрсөлдсөн юм.
Монгол Улс — Топ 1 Улс 2025 оны тэмцээний улсын багийн онооны нийлбэрээр:
1. Монгол Улс — 20,206 оноо
2. Австрали — 11,635
3. Хятад — 10,186
4. Вьетнам — 7,991 5.
Алжир — 7,386 байна.
Энэ нь Монголын оюун ухааны спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дэлхийд харуулсан том амжилт боллоо.






