Мягмар, 10 сар 6, 2026
spot_imgspot_img

Их уншсан

spot_img

Холбоотой мэдээ

Монгол Улсаас гүйлтийн цанын хоёр, уулын цанын нэг тамирчин олимпын замд уралдана.

Итали улсад өвлийн олимпын XXV наадам нээлтээ хийхэд бэлэн болоод байна. 2026 оны хоёрдугаар сарын 6-22-нд Милан болон Кортина-Д’Ампеццо хотуудад олимпын наадам зохион байгуулагдана.

Монгол Улс олимпын наадамд хамгийн анх өрсөлдсөн нь 1964 оны Австрийн Инсбрук хотноо зохиогдсон өвлийн олимпын IX наадам байдаг. Энэ наадамд биатлон, гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр эрэгтэй 10, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөж, олимпын эхлэлийг тавьж байв. 33 орон оролцож байсан “Инсбрук-1964” наадамд Монгол Улс 13 тамирчнаа илгээж байжээ. Олимпын наадмын эхлэлийг тавьсан гүйлтийн цаначид эрх авч уралдах болсон хатуу болзлыг тасалсангүй. 2002 оны олимпоос хойш манай улсаас гүйлтийн цанын хоёр тамирчин оролцсоор ирсэн. 2006 онд Италийн Турин хотод болсон өвлийн олимпын XX наадамд Монгол Улсаас гүйлтийн цанын тамирчин Х.Хаш-Эрдэнэ (эрэгтэй), Э.Очирсүрэн (эмэгтэй) нар эх орноо төлөөлөн уралдаж байв. Тэгвэл 20 жилийн дараа Италид дахин болох өвлийн олимпын наадамд Монголын цаначид уралдах бэлтгэлээ хангаж байна. Энэ эрхийг 2025 онд манай хоёр цаначин хангасан. Цаначдын олимпын эрхийг гүйлтийн цанын “В” зэрэглэлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Улсын аварга Б.Ачбадрах гурав дахь удаагаа хүртээд байна.

Эмэгтэй цаначдын эрхийг Монгол Улсын цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Соёл, спортын төвийн дарга, ОУХМ, дэслэгч Э.Ариунтунгалаг авлаа

Хариулах

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Эрэлттэй мэдээ